ЖДҮ эрхлэгчид 10-50 сая төгрөгийн санхүүжилт авах шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанкны Судалгаа статистикийн газраас “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал“ түүвэр судалгааг хийсэн байна.
Судалгааны зорилго нь жижиг дунд үйлдвэрүүдийн өнөөгийн хөгжил, тулгарч байгаа саад бэрхшээл болон санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлоход чиглэдэг бөгөөд жил бүр, Улаанбаатар хот болон 21 аймаг дахь бизнес эрхлэгчдийн дунд явуулдагаараа онцлогтой юм.Зургаа дахь жилдээ эл судалгааг хийсэн бөгөөд 1970 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдсан байна.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярихдаа, “Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн төв байгууллагуудын нэг төдийгүй судалгаа, шинжилгээний институц юм. Иймд Монголбанк жижиг дунд үйлдвэрлэгчдийн тавьж буй санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зээлийн нөхцлийг эрэлт хэрэгцээнд тохируулах, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх талаарх хүсэлт, шаардлагыг төрийн бодлогод тусгуулах гүүр болон ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн түүвэр судалгаанаас хэд, хэдэн үр дүнгүүд гарсан. Бизнесийн идэвхжил муудсанаар эргэлтийн хөрөнгө татарч, цаашид үйлдвэрлэлээ өргөтгөхөд санхүүжилтийн бэрхшээл тулгарч байгааг бизнес эрхлэгчид онцолсон. Мөн ЖДҮ эрхлэгчдэд Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас олгож буй хөнгөлөлттэй зээл төдийлөн хүртээмжтэй биш, олдоц бага бөгөөд арилжааны банкуудаас голлон санхүүжилт авдаг аж. Улмаар ЖДҮ эрхлэгчдэд 1-5 жилийн хугацаатай 10-50 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах хэрэгцээ байгааг судалгаанд оролцогсдын дийлэнх нь илэрхийлсэн” гэлээ.

Б.Заяа