Охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-09 14:22:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын охидын өдөр”-ийг 2012 оноос жил бүрийн 10 дугаар сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар НҮБ-аас зарласан.

Энэ жилийн хувьд “Олон улсын охидын өдөр”-ийг тэдэнд чанартай боловсрол эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагааг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион байгуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх зорилт дэвшүүлжээ.

Тус өдрийг угтан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн дүүрэг бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалж ажиллахыг уриалж байна. Мөн нутаг дэвсгэрийн онцлог байдалд нийцүүлэн харъяа сургуулиудын сурагчдыг өргөн хамруулж дээрх уриан дор олон арга хэмжээг зохион байгуулах юм.
 
Д.Өлзий
相关新闻