Багшийн “Хөгжлийн төв”-ийг тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын “Баянбулаг багийн хөгжил” ТББ “Дэлхийн багш нарын өдөр”-ийг тохиолдуулан 16 дугаар сургуулийн багш нарын “Хөгжлийн төв”-ийг тохижууллаа.
Тус сургууль 55 багш, 654 хүүхэдтэй. Сургуулийн засвар үйлчилгээг жил бүр орон нутгаас хийдэг ч багш ажилчдын ажиллах нөхцлийг нь бүрэн хангаж чаддаггүй юм. Иймд энэ асуудлыг шийдэх зорилгоор дээрх төрийн бус байгууллага идэвх гарган ажилласан байна. Тэд “Хөгжлийн төв”-ийг тохижуулахдаа иж бүрэн ширээ сандал, хивс авахад зургаан сая төгрөг зарцуулсан байна.
Дашрамд дурдахад, “Баянбулаг багийн хөгжил” ТББ сайн үйлсийн аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Өмнө нь БОЭТ-ийн Дотрын тасгийг иж бүрэн засварлан, оюутны төлбөрийн тэтгэлэг зэргийг зохион байгуулж байжээ.

Б.Оюун-Эрдэнэ