Сурагчдын танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэнээр сургалтын чанар дээшилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжих төсөл хөтөлбөрийн гурав дахь шатны төсөлд Сэлэнгэ аймгийн төрийн өмчийн 26 сургууль сонгогдон ажиллаж байна.
Энэ сонгогдсон сургуулиуд нь хөтөлбөрийн хүрээнд бага боловсролын монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах аж. Энэхүү үйл ажиллагаанд зориулан нийтдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгоод байгаа юм байна. Төслийн хүрээнд хүүхдүүдэд байгалийн ухаан, технологи, математикийн хичээлийн нэгдмэл уялдаа холбоотойгоор, бодит амьдралын асуудлыг зохион бүтээх арга зүйд тулгуурлан шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх гэнэ. Үүнийг “Steam” хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэхүү сургалтын хэрэглэгдэхүүн нь сурагчдын танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлснээр сургалтын чанар дээшилнэ хэмээн үзэж байгаа ажээ.
Энэхүү “Steam” боловсролын хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүйн сургалтыг бага ангийн 136 багш, удирдах ажилтанд зохион байгуулж, аймгийн 31 сургуулийн бага ангийн 336 бүлэгт 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий 711 багц хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байна.

Ч.Отгонцэцэг