УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-09 09:49:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ долоо хоногийн эхний өдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд, АН-ын бүлэг "Их эзэн Чингис хаан"-ы танхимд 10.00 цагаас тус тус хуралдана. 
Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2017 оны Төсвийн тодотгол болон шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлын хэлэлцэж байр сууриа нэгтгэх учиртай. 
Н.Туяа
相关新闻