Гараа зөв угаах аргыг дадал болгох сарын аян өрнүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Дэлхийн гар угаах өдрийг угтаж аймгийн Эрүүл мэндийн газраас “Таны эрүүл мэнд таны гарт” аяныг зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Аяны хүрээнд зорилтот 50 өрхөд ариун цэврийн хэрэгсэл гардуулав.
Дэлхий дахинд жил бүр гар угаах өдрийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг угтаж аймгийн Эрүүл мэндийн газраас гараа зөв угаах аргыг сургуулийн сурагчид болон, цэцэрлэгийн хүүхдүүдэд дадал хэвшил болгох зорилттой сарын аян өрнүүлээд байна.
Аяны хүрээнд зорилтот 50 өрхөд ариун цэврийн иж бүрэн ариун цэврийн хэрэгслийг гардуулан өгсөн юм. Үүний зэрэгцээ, гурван удаагийн сургалтад 120 гаруй иргэдийг хамруулсан бөгөөд соёлч өрхийг шалгаруулж, урамшуулав.
Түүнчлэн гарын ариун цэврийг чанд сахиснаар халдварт өвчнөөс хүн 50 хүртэл хувиар хамгаална гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Т.Төмөр