Хойд чиглэлийн авто замыг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 15:25:56
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваанаас Тахилтын даваа хүртэл авто зам таван см зузаан мөсөн давхаргаар хучигдсан тул Тахилтын давааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болсон талаар аймгийн Цагдаагийн тасгаас мэдээлэв.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас автын осол их гарч байгаа аж. Зарим газрын авто зам дагуу зузаан мөсөн давхарга үүсээд буй тул Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 чиглэлийн замыг түр хугацаанд хаахаар болов. 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орч зарим зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж тус чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. 

 
Т.Төмөр
相关新闻