Ц.Энхбат ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу насаа зориулж явсан эрхэм ахмадууддаа баярын мэндчилгээ илгээв.
Тэрээр “Улс эх орон, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар бие оролцож, сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан шударгаар хөдөлмөрлөн Төв сайхан нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж, ирээдүй хойч үедээ үнэтэй сургаалаа хайрлаж буй ахмадууд Та бүхэндээ "Олон улсын ахмадын өдөр"-ийн мэндийг хүргэж Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд залуу хойч үедээ үлгэр дуурайлалаа үзүүлж, ажил хөдөлмөрийн арвин туршлагаа олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
Сонирхуулахад, 1990 онд НҮБ-аас анх жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдрийг “Олон улсын ахмадын баярын өдөр” болгон зарласан байдаг. Манай улс “Ахмадын баяр”-ыг 1992 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй юм.

Т.Төмөр