Намрын дунд сарын шинийн 17-нд 64 хос гал голомтоо бадраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-07 16:26:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Гэрлэх ёслолын ордон нийт 64 хос гал голомтоо бадраав. 

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжиням давхацсан билэгт сайн өдөр. Энэ өдөр монголчууд эрт дээр үеэс эхлэн хурим найр хийдэг уламжлалтай. Тиймээс шөнийн 00:00 цагаас эхлэн залуу хосууд гал голомтоо бадрааж эхэлдэг. Гэрлэх ёслолын ордонд энэ өдөр 64 хос гал голомтоо бадрааж байгаа бол өчигдөр 31, маргааш 26 хос хуримын ёслол үйлдэх юм байна.

10 дугаар сард нийт 400 хос хуримаа хийхээр захиалга өгсөн тухай Гэрлэх ёслолын ордноос мэдээлэл өгч байна. 
Н.Туяа
相关新闻