Ирэх 11 дүгээр сард Орхон аймагт 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 280 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Барилгын ажлыг “Номун-Дөлгөөн” ХХК долоодугаар сард эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын гурванд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Цэцэрлэгийн гадна талбай, фасат тохижилтын ажил бүрэн дууссан. Дотор заслын зарим ажил болон зам, сантехникийн холболтын ажлууд үлджээ. Эдгээр ажил хугацаандаа дуусах бүрэн боломжтой гэдгийг ХББЗА-ны барилгын инженер Б.Болдбаатар хэллээ.
Тус цэцэрлэгийн хажууд “Дулаан дамжуулах төв”-ийг Орхон аймгийн“Сокол” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын есөнд улсын комисст хүлээлгэн өгнө. Энэ төв баригдсанаар Цагаанчулуут багийн цэцэрлэг МОН 2301 төслийн хүрээнд төвийн дулааны шугамд холбогдох боломжтой болж байгаа юм.

Тус багт 2-5 насны 477 хүүхэд байдаг ч багт нь цэцэрлэг байдаггүй тул 354 хүүхэд нь хамран сурах тойргийн хүрээнд “Унага”, “Бялзуухай”, 17, 18, 7 дугаар цэцэрлэгт сурдаг байна. Харин үлдсэн хүүхдүүд нь гэртээ хүмүүжиж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ