Орон нутагт тохирохгүй өндөр шалгуур тавьдаг хэмээн шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгууд оролцсон “Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөлгөөн Сэлэнгэ айгийн төв Сүхбаатар хотод хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд болсон энэхүү зөвлөлгөөнөөр Салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, Харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалт, Харилцаа холбооны салбарын чиг хандлага, Харилцаа холбооны салбар орон нутагт сэдвүүдээр мэдээлэл өгч, харилцан асуулт хариулт өрнүүлсэн юм. Эл зөвлөлгөөнд дээрх таван аймгийн нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг явуулж байгаа цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Зөвлөлгөөнд оролцогчид Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавьж байгаа шаардлага нь орон нутагт тохирохгүй өндөр шалгуур байдаг хэмээн шүүмжилсэн. Мөн хэрэглэгчид рүү хандсан бодлого үйл ажиллагаа дутагдалтай байгааг анхааруулаад цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байв.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 26 байгууллага, хэвлэл мэдээлэл, цахилгаан холбоо, үүрэн телефоны чиглэлээр үйл ажиллагаа явуулан иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 сум суурин газар орчин үеийн холбооны MSAN станцыг суурилуулсан ба суурин утасны 1730 айр өрх, албан байгууллагууд холбогдон ашиглаж байна. Мөн 18 суурин газарт нийт 1108 хэрэглэгч ADSL интернэтэд холбогдож, нийт 280 Mbps урсгал ашиглаж байгаа ажээ. Үүнээс тус аймгийн Цагааннуур сумын бүх айл өрхүүд утасгүй интернэтэд WIFI –д бүрэн хамрагдсан байна. Эдгээрээс суурин утасны 1193 хэрэглэгч, интернэтийн 790 хэрэглэгчид Сэлэнгэ аймгийн холбооны газар үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн орон нутгийн телевизүүд тоон системд бүрэн шилжсэн байна. Тус аймагт телевизийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл дөрөв, радиогийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл дөрвөн эзэмшигчид Сүхбаатар, Сайхан, Мандал суманд ард иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Ч.Отгонцэцэг