Орхон аймгийн дөрвөн үйлдвэр БНХАУ -руу мах экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-05 16:39:53
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн дөрвөн үйлдвэр БНХАУ-руу мах экспортлохоор боллоо. Тодруулбал, мах экспортлох урьдчилсан үзлэгийг БНХАУ-ын шинжээч, ХХҮГ, Мал эмнэлэг үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл хамтран хийж ноцтой зөрчил илрээгүй тул ирэх онд мах экспортлох боломжтйо гэж үзсэн байна. 
Шинжээчдийн баг Монгол Улсын хэмжээнд мах бэлтгэдэг 20 үйлдвэрийн газарт ажилласан байна.  Үүнд Орхон аймгийн Монгема, Жаргалант, Мах маркет, Эрдмийт зэрэг дөрвөн үйлдвэр багтаж, үзлэгт хамрагдаж шаардлагыг хангажээ.
                                                                                                                                                           Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻