“Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч 15 жилийн ойдоо номын хураар бэлэг барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ нутгаараа овоглосон “Сэлэнгийн мэдээ” сонин өнөөдөр 15 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байна. Түүхэн энэ баярт өдрөө тус сонины эрхлэгч Н.Оюунмаа Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч түмнийхээ хийж бүтээж, цогцлоож ирсэн амжилт ололт, өөдрөг тэмүүлэлтэй амьдрал үйлсийг сонины шарласан хуудаснаа баринтаглан үлдээснээ сорчлон түүвэрлэж, “Сэлэнгийн түүчээ” номоор бэлэг барин угтлаа.
Эл номын эзэн сэтгүүлч бүсгүй Н.Оюунмаа:-“Сэлэнгийн түүчээ” ном бол Сэлэнгэ аймгийн амьд түүх, нөгөөтэйгүүр бодит түүх болсон “Сэлэнгийн мэдээ” сонины 15 жилийн түүхэн замнал юм. Баримтыг байгаа чигээр нь үлдээдэг хэвлэлийн үнэ цэнээр цаг үе дэх “хусавч” арилшгүй үнэний түүхийг та зөвхөн сонины шарласан хуудаснаас л олж харна. Энэ түүхэн он жилийг “Сэлэнгийн мэдээ” сонин тэртээ 2002 онд үүсэн бий болсон цагаасаа хойш эдүгээ хүртэл бүтээн бий болгожээ” хэмээн номын мялаалга үгэндээ дурьдсан байна. 1998 онд Монгол Улсад “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” батлагдан гарснаар 50 жилийн түүхтэй “Сүхбаатарын туг” сонин татан буугдаж, таван жил шахам хугацаанд Сэлэнгэ аймаг тогтмол хэвлэлгүй болж, хөдөөгийн малчид, тариаланчид орон нутгийн мэдээллээр гачигдаж байсан үе билээ. Чухам л энэ үед энэхүү үгүйлэгдсэн орон зайг нөхөж, нийгэм, улс төр, мэдээ мэдээллийн 10 хоног тутмын хэвлэл “Сэлэнгийн мэдээ” сонин үүсэн бий болж, анхны дугаараа уншигчдынхаа гар дээр тавьж байсан билээ. Өнөөдөр тус сонин 600-аад дугаарыг уншигч түмнийхээ гар дээр тавьж мэлмийг нь мялаагаад байна.

Ч.Отгонцэцэг