Өсвөр насныханд үйлчлэх “Шүүдэр” төв нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт сороптимист клуб” НҮТББ өсвөр насны охидод зөвлөгөө өгөх “Шүүдэр” төвийг байгууллаа. Дээрх төв өсвөр насныханд зориулж нөхөн үржихүй болон сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.
Мөн охидын манлайлал хөгжлийн чиглэлээр сургалт явуулахаас гадна мэргэжлийн байгууллагуудад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх аж. “Шүүдэр” төвийг “Эрдэнэт сороптимист клуб” НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Хонгорзул санаачилжээ. “Шүүдэр” төв өсвөр насны бүх хүүхдэд нээлттэйг мөн энэ үеэр Т.Хонгорзул онцоллоо.
Дашрамд дурдахад, “Эрдэнэт сороптимист клуб” НҮТББ нь өнгөрсөн хугацаанд нийт 120 гаруй сая төгрөгийн төслийг орон нутагт бие даан хэрэгжүүлжээ.

Б.Оюун-Эрдэнэ