"Монгол Улс дахь алтны арилжаа” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Алт аяны хүрээнд Монголбанк “Монгол Улс дахь алтны арилжаа” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг хэвлэл мэдээллийнхний дунд зарлалаа.
Дээрх уралдааныг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 30-ыг хүртэл зарлаж буй бөгөөд Монгол Улс дахь алтны үйл ажиллагааг олон нийтэд түгээх, алт олборлох зөвшөөрөл олгох, нөхөн сэргээлт хийх, сорьцлолт, түүний албан, албан бус худалдаа болон уг салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт нийтлэл, нэвтрүүлгийн агуулга чиглэх юм байна.
Улмаар “Монгол Улс дахь алтны арилжаа” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурласан нийтлэл,сурвалжлага, нэвтрүүлэг байх, уралдааны зорилгод нийцсэн, олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан, иргэдийн, орон нутгийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх, асуудал хөндсөн, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудсын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг байх шаардлага тавьжээ.
Бүтээлийг энэ сарын 30-ны 15:00 цаг хүртэл Монголбанкны Эрдэнэсийн сангийн байранд хүлээн авах аж.
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс гурван бүтээл шалгаруулах бөгөөд эхний байранд өргөмжлөл нэг сая төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл 600 мянган төгрөг, гуравдугаар байрт өргөмжлөл 400 мянган төгрөгийн урамшуулалтай юм байна.

Б.Заяа