Дмитрий Коркины нэрэмжит тэмцээнээс 2 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-02 14:49:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсад болж, манай бөхчүүд хоёр хүрэл медаль хүртжээ.

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.Коркины нэрэмжит 10 дахь удаагийн тэмцээн нь нийт 44 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд энэ жил 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдсөн байна.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн юм. Тэднээс 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн эзэд болжээ.
Д.Өлзий
相关新闻