С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөөр 19 дэх жилийг үдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-02 11:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1990 оны ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд АН-ын удирдах албаны ажилтнууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөлөө.



Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагч С.Зориг одоогоос 19 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан юм.
Жил бүр
Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурссаар 19 дэх жилээ үдэж байна. Харин энэ жилийн хувьд 10 дугаар сарын 2-ны өдөр нэгэн онцлогтой бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж тогтоон, шүүхээс ял оноосон.



Гэсэн ч гэмт этгээдүүдийг хэн захиалсан нь бүрхэг хэвээр байна. Тиймээс ч гэмт буруутныг олж тогтоон, шүүхээс ял оноосон уг шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм.



Дашрамд дуулгахад, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн үйл хэрэг,  гэгээн дүр төрхийг үүрд хүндэтгэн дурсаж 1999 онд уран барималч, зураач Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв шуудангийн замын эсрэг талд байршуулсан билээ.
 

Д.Өлзий

相关新闻