2018 онд АНУ маш цөөн тооны цагаач иргэдийг хүлээн авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Нью-Йорк таймс/. Ирэх онд ойрын 40 жилд байгаагүй цөөн тооны буюу 45 мянган цагаач иргэнийг хүлээн авах саналыг АНУ-ын засгийн газраас дэвшүүлсэн байна гэж "Нью-Йорк таймс" сонинд мэдээлжээ.
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газраас уг шийдвэрийг Конгресст таницуулсан гэж тус улсын засаг захиргааны албан тушаалтан мэдээлсэн байна.
Дональд Трамп 1 дүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа гадаадаас хүлээн авах цагаачдын тоог 50 мянга гэж тогтоож байсан бол засаг захиргаанаас энэ удаа оруулж буй тоо түүнээс 5000-аар дутуу байгаа юм. 1980 оноос хойш хүлээн авах цагаачдын тоог АНУ-ын Ерөнхийлөгч тогтоож ирсэн бөгөөд ирэх санхүүгийн жилд энэ тоо түүхэндээ байгаагүй хамгийн бага байх юм.

Засгийн газрын зүгээс цагаачдыг хянан шалгах асуудалд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Америкийн ард түмний аюулгүй байдлыг хангах явдал хамгийн чухал асуудал байх болно гэж АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч тайлбарласан байна. Гэхдээ энэхүү цагаачдын талаарх бодлого нь Америкийн үнэлэмжийг бууруулж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Цагаачлалын асуудалд маш хатуу чиг шугам баримталдаг гэж алдаршсан Цагаан ордны ахлах зөвлөх Стефан Миллер цагаачдын тоог 15 мянга хүртэл бууруулахыг эрмэлзэж байна гэсэн мэдээлэл “Волл Стрит Журнал” зэрэг АНУ-ын хэвлэлүүдэд гараад байгаа юм. Гэхдээ энэ санал нь Трампын засгийн газрын зүгээс дэмжлэг авч чадаагүй байна.
Х.Сарнай