Лаборатори 3 дугаар сургуулийн 50 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь БСШУЯ-ны харьяа 3 дугаар лаборатори сургуулийн 50 жилийн ой энэ сарын 28-29-ний өдрүүдэд тохиож байна.
Тус сургууль нь 1967 оны 5 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Ардын Депутатуудын Гүйцэтгэх захиргааны Гэгээрлийн хэлтсийн даргын 49 тоот тушаалар байгуулагдаж, 21 анги, 794 хүүхэд, 35 багш, ажилчинтайгаар Өлгий хотын 8 жилийн сургууль нэртэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Тэрээр 2011 оноос Кембриджийн сургалттай сургууль, 2013 оноос үндэсний лаборатори сургууль болж, бага, дунд, суурь боловсролын хөтөлбөрүүдийг боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, багш нарын хувьд заах арга зүй, хүүхэд хөгжүүлэх чадвар чансаа, хүүхэд хөгжүүлсэн хөгжлийн бодлогуудаа бусад энгийн сургуулиудад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн 45 бүлэгт 1230 сурагч суралцаж, 83 багш, 38 ажилтантайгаар 50 жилийн ойтойгоо золгож байна.
Ө.Нурболат