Оторт байгаа малчдадаа анхаарал хандуулахыг ХХАА Газарт даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-28 16:04:45
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн 60-н хувь нь гантай байна. Өнгөрсөн хавраас хойш тус аймагт хур тандас бага, бороо ороогүй гантай байгаа Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо, Ханбогд, Ханхонгор, Даланзадгад сумдын 331 өрхийн 170.2 мянган толгой мал оторт байна.
Хилийн зурвас нутагт 4 сумын 151 өрхийн 43.4 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай газар 5 сумын 587 өрхийн 238.9 мянган толгой мал өвөлжих урьдчилсан мэдээлэлтэй байгаа юм. Харин тус аймгаас зэргэлдээ аймгуудад оторлож байгаа айл байхгүй ажээ. Өнөөдрийн ажлын хэсгийн хурлаар гантай, мал өвөлжих боломжгүй байгаа сумдын айл өрхийг өвөлжөө бууцтай болгох, өвс тэжээл бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймгийн Хүнс , Хөдөө Аж Ахуйн газарт даалгалаа.
Д.Мишигсүрэн
相关新闻