УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг маргааш Төрийн ордонд хуралдана.
Учир нь ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх тул бүлэг наана нь хуралдахаар болжээ. Хуралдаан 11 цагаас эхлэх юм.
Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, шинэ бүрэлдэхүүний тухай асуудал яригдаж магадгүй байгаа гэнэ.
Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, шинэ бүрэлдэхүүний тухай асуудал яригдаж магадгүй байгаа гэнэ.
Б.Туул