Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна гэж тус аймгийн удирдлагууд мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 187 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/704 дугаар захирамж гарган төв суурин газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсгийн хурлаар аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар албан даалгавраар бүх сумдад Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэл өгсөн юм.
Ажлын хэсгийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд нийт 26 ажил төлөвлөсөн бөгөөд хэрэгжилт 70 хувьтай байна. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар суурин газрын халаалтыг 10 дугаар сарын 01-ний өдөр нэгдсэн байдлаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Даланзадгад Дулаан хангамж” ОНӨААТҮГ, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Гүний ус” ХХК, аймгийн 14 сумын дулаан хангамжийн “ОНӨААТҮГ-ууд зэрэг цахилгаан, дулаан, усан хангамжийн асуудал хариуцсан байгууллагууд нүүрс татан авалт, уурын зуухны урсгал засвар, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ хийж 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дулааны шахалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ хийх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэнэ. Эрчим хүчний салбарын төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна. Даланзадгад сумын хэмжээнд 320 төсөвт болон ААНБ, 1600 айл өрхтэй дулааны эрчим хүчээр хангаж, 11400 төсөвт болон ААНБ, айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр, 386 төсөвт болон ААНБ, 480 хувийн орон сууцтай айл өрх, 615 орон сууцны айл өрхийг цэвэр, бохир усаар тус тус ханган ажиллахаар төлөвлөж байна.
Мөн аймгийн 14 сумын дулаан хангамжийн ОНӨААТҮГазрууд нь сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, ЗДТГ, Соёлын төв, ахмадын өргөө, цагдаа зэрэг төсөвт байгууллагууд, 135 аж ахуй нэгж байгууллага, 227 айл өрхүүдийг дулааны эрчим хүчээр хангахад бэлэн байдалд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж.

Д.Мишигсүрэн