Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслийн талаар санал авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хэрэгжүүлэх мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын төсөл хөтөлбөрийн талаар малчид, иргэдээс санал авлаа. Тус аймаг нь Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулсан билээ.
Өнөөдрийн байдлаар 47 төслийг 22 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Цаашид хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө малчид, иргэдийн санал бодлыг тусгахаар тэдний байр суурийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр түүхий эдийн үнийг өсгөх, бэлчээрийн усан хангамжийг илүү сайжруулах, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх, бүлэг хоршоог дэмжих нэн тэргүүний шаардлага байгааг малчид иргэд онцолсон юм. Тиймээс асуудлыг шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Д.Мишигсүрэн