У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг Ерөнхийлөгч дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-09-27 13:59:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод эргүүлэн өгөв.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

Уг хариу албан бичигт “УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан тул МАН нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-аас хүсье” гэжээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


相关新闻