П.Сэргэлэн: Монгол Улс БНХАУ руу жилдээ 120-200 мянган тонн мах экспортлох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Хөх хот /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээний үеэр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнгээс дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-2015 онд болсон “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо” арга хэмжээний хүрээнд 32 том төсөлд гарын үсэг зурж, эхлүүлэхээр тохирсон. Эндээс хөдөө аж ахуйн салбарт ямар томоохон төсөл хэрэгжиж байгаа вэ. Энэ удаагийн экспогоор хичнээн гэрээ байгуулах хүлээлт байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарт маш олон төсөл хэрэгжиж байна. Эдгээр нь Засгийн газар хоорондын болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтарсан төслүүд юм. Засгийн газрын түвшинд 7-8 том төсөл бодит ажил болох хэмжээнд явж байна. Хувийн хэвшил хоорондын 20 гаруй төслөөс энэ үеэр тодорхой хэдэн төсөлд гарын үсэг зурна. Аливаа арга хэмжээ бол гарын үсэг зурж, үзэсгэлэн зохион байгуулахдаа бус үр дүнд хүрэх нь чухал. Тиймээс Монгол- Хятад улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлж үр дүнг нь хүртэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
-БНХАУ бол газар тариалангийн салбарт туршлагатай. Энд манай хөдөө аж ахуйн салбар хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Хятад улс бол газар тариалангийн салбарын том зах зээл. Харин Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн цэвэр органик бүтээгдэхүүн нийлүүлдэг гэдгээрээ онцлогтой. Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн элсэн цөлд байгаа булгийн ус шиг эрхэм нандин, цэвэр бүтээгдэхүүн юм. Элдэв шалтаг заах, хүндрэл бэрхшээл ярих нь бидний хамтын ажиллагаа биш. Бодитой үр дүнд хүрэхийг чухалчилж байна.
-Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хүлээж байгаа хичнээн төсөл байгаа вэ. Энэ удаагийн экспогийн үеэр хөрөнгө оруулалт шаардаж буй томоохон төслүүдийг танилцуулах уу?
-Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын ач холбогдол өндөр байгаа. Бид салбар бүрээр салгаж асуудлаа хэлэлцэж байна. Өвсний асуудлыг хөндлөө. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон цаашид тавих шаардлагын асуудлыг ярилцана. Энэ бүхэнд манай тал идэвхтэй оролцох ёстой. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих долоон төслийг танилцуулна. Тухайлбал махны экспортыг нэмэгдүүлэх, махны эрүүл ахуйн хяналт, газар тариалангийн салбарт шинжлэх ухааны үйлдвэрлэл нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүдийг танилцуулж байгаа.
-Монгол Улсын хувьд БНХАУ руу махны экспортыг нэмэгдүүлэхийг зорьдог. Гэвч үүнд махны экспортын хориг саад болж байгаа. Энэ асуудлыг нааштай шийдэх талаар яриа хэлцэл хийх үү?
- Хоёр орны экспо болж буй энэ үед Хятад улсын хоёр ч том эксперт ажиллаж байна. Төвийн бүсүүдэд шинжилгээ хийгээд нааштай хариу гарч байгаа. Баруун бүсэд шинжилгээний ажил үргэлжилж байна. Эскпо дууссаны дараа бид уулзаж энэ асуудлыг эцэслэнэ.
-Сая экспод оролцохоор ирсэн зарим аж ахуйн нэгжүүдийн мах, махан болон сүүн бүтээгдэхүүнүүд саатсан гэсэн. Энэ асуудлыг шийдэв үү?
-Өчигдөр өөрийн биеэр ирж Хятадын талтай ярилцан шийдэлд хүрснээр дээрх бүтээгдэхүүнийг саадгүй оруулж ирэхээр болсон.
-Монгол-Хятадын худалдааны бараа эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг гаргажээ. Энэ хөрсөнд хэр бодитой буух бол?
-Бүрэн боломжтой. Махны экспортыг нэмэгдүүлж, жилдээ 120-200 мянган тонн мах гаргахад л худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ. Хагас болон бүрэн боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг урд хөршид гаргахаар бид ажиллаж байна.

Хөх хот. Б.Заяа