МУГЖ Т.Баясгалан “Алтан цомог” гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, дуучин Т.Баясгалан ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлээсээ дээжлэн гаргасан “Алтан цомог” худалдаанд гарлаа.
Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан тэрбээр 2016 онд "Хос орчлон", “Хаврын найраг” дуугаараа эргэн ирэхэд дуу хоолой, орон зайг нь үгүйлсэн сонсогчид, урлагийн алтан тайз нь баярлан угтсан билээ.
Нийтийн дууны ертөнцөд давтагдашгүй орон зайгаа эзэлсэн түүний шинэ цомогт эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн “Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг 20-иод дуу багтжээ. Цомгийг Hi-Fi CD shop-ын бүх салбараас худалдан авах боломжтой.
Ж.Болор