Зориулалтын бус ундны савыг хэрэглээнээс хасахыг эмч нар анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Мөнхийн гэгээ” Эрүүл мэндийн төв гэр хорооллын айл, өрхүүдийн ундны усны сав, иоджуулсан давсны хэрэглээ, ариун цэврийн байгууламжийн талаар гурван жилийн турш судалжээ. Судалгаанд 150 өрх хамрагдсанаас 95 хувь нь ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдээгүй, иоджуулсан давсыг 96 хувь нь хэрэглэдэг, харин ундны усны савны хэрэглээний 95 хувь нь зориулалтын бус сав ашиглаж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Ялангуяа барилгын материал, тос, химийн бодисын саваар усаа зөөж байгаа нь эрүүл мэндэд асар хортойг тус эмнэлгийн эмч Г.Мядагханд хэлж байна. Үүнийг өөрчлөхгүй бол нэгэн гэр бүл битгий хэл улсын хүн амын эрүүл мэндэд аюул учирч байна гэлээ. Иймд зориулалтын бус ундны савыг хэрэглээнээс хасахын тулд судалгаан дээрээ үндэслэн иргэдийн оролцоотойгоор төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаж түүнийгээ орон нутгийн удирдлагуудад танилцуулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ