Долоон аймгийн ОБГ “Хойд бүсийн төв”-д харьяалагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-21 14:06:28
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Онцгой байдлын газар Хойд бүсийн төв болон өргөжлөө. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд үүссэн болон үүсч болзошгүй гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, бүсийн аймгуудын ОБГ-ыг шуурхай удирдлагаар хангах юм. Мөн гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана.
Хойд бүсийн төвд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг долоон аймаг харьяалагдаж байна. Ийнхүү Орхон аймгийн ОБГ Хойд бүсийн төв болсоноор дээрх аймгуудад гарсан гамшиг ослын үед шуурхай удирдлагаар хангах, хамтран ажилахаар боллоо. Өнөөдрийн байдлаар, Хөвсгөл аймагт гарсан боом өвчиний хорио цээр, Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэнийг эрэн хайх, Төв аймагт гарсан шүлхий өвчин, Сэлэнгэ аймгийн Орхон голл осолдсон нэг иргэнийн эрэн хайх ажилд 18 албан хаагч гурван завь, дөрвөн автомашин ажиллаж байна. Орхон аймгийн ОБГ-ын үйл ажиллагааг орон нутаг байнга дэмжин ажилладаг бөгөөд 2016, 2017 онд туулах чадвар сайтай автомашин, Эрдэнэ багт “Гал унтраах 68 дугаар анги” нээхэд 60 сая төгрөг зарцуулсан юм.  
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻