Хүнсний ногоо хэнзэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-21 10:20:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ намар 360,0 га талбайгаас төмс, 129,4 га талбайгаас хүнсний ногоо хураан авч зах зээлд нийлүүлнэ. Одоогийн байдлаар 757,3 тонн төмс, 336 тонн хүнсний ногоо буюу төмсний 21,0, хүнсний ногооны 32,4 хувийг хураагаад байна.
Бүрэгхангай, Сэлэнгэ, Хангал суманд суманд төмсний ургац сайн га талбайгаас дунджаар 120-130 центнер төмс авч байна.
-Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногоо өмнөх жилээс бага тариалсан. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалаад төмс, хүнсний ногоог хожуу тариалж,  хур тунадас оройтож орсон. Тиймээс төмс, хүнсний ногоо хэнзэрч байгаагаас ургац хураалтаа шуурхайлахгүй байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газрын тариалангийн мэргэжилтнүүд үзэж байна.
М.Батжаргал 
相关新闻