Японы 11 их сургууль боловсролын хөтөлбөрөө танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс ирэх сарын 07-08-нд "Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг -2017" арга хэмжээг зохион байгуулах болжээ.
2009 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Японы 11 их сургууль үйл ажиллагаа, боловсролын хөтөлбөрөө танилцуулах юм. Тухайлбал, Асахи их сургууль, Кэйо их сургууль, Олон улсын их сургууль, Осака аялал жуулчлалын их сургууль, Осака их сургууль болон Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль, Тооёо их сургууль оролцоно. Мөн Тоокай их сургууль, Удирдлагын ухааны институт, Чюүоо их сургууль, Шибаүра техникийн их сургууль оролцохоор бүртгүүлжээ.
"Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг -2017" арга хэмжээ Монгол Японы төвд болно.

Ч.Ариунболд