Ундны усны байгууламжаа камераар хянадаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-20 18:47:11
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотынхны ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг камераар хянадаг боллоо. Үүнд Орон нутгийн хөгжлийн сангаас 40 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Мандалговь хотын оршин суугчид 35 км- ийн хол зайнаас ундны устайгаа залгадаг. Усны гол эх үүсвэр нь Олгойн говийн худаг бөгөөд гүний гурван худгаас ус шахагдаж, зургаан санд хоногтоо 800- 900 шоо метр ус хуримтлагдан  аймгийн төвийн хэрэглэгчдэд түгээгддэг юм. Эдгээр байгууламж бүрт хянах камер суурилуулсан байна. Мөн аймгийн төвд байршдаг нөөц хоёр худгийг ч камерын хяналтын системд холбожээ. Хянах системийн төвийг  “Дундговь Ус” ОНӨҮГ- ын байранд байршуулсан байна.

Ундны усны эх үүсвэр нь ийм хол зайд байршдаг , дээр нь ундны усны байгууламж онцгой объект учраас камерын систем нь усны эх үүсвэрүүдийн хэвийн ажиллагааг 24 цагийн турш хяналтад авах давуу талыг бий болгожээ.

Т. Отгонтуяа
相关新闻