"АПУ” компанийн хувьцааны ханш 8.12 хувиар унажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 166.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалав.
Хувьцааны арилжааны хувьд I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 267,847 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 7 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “Их барилга" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.83 хувиар өссөн бол "АПУ” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.12 хувиар унажээ.
Эл өдөр "MSE ALL" индекс 1056.31 нэгж болж өмнөх өдрөөс 1.3 хувь буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 53 тэрбум 457 сая 415 986 төгрөгт хүрсэн байна.

Б.Заяа