Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авлаа.
Барилгын ажил нь 2015 оноос эхэлсэн бөгөөд улсын төсвөөс 4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. ХНХЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд олон ажил хэрэгжүүлж буйн нэгээхэн илрэл нь энэ юм хэмээн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр орон сууцны нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тэдний амьжиргааны түвшинг баталгаажуулах нь Монгол Улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой асуудал билээ” хэмээв.
Монгол Улсад 2016 оны байдлаар 100 мянга 993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 11 мянга орчим нь харааны бэрхшээлтэй аж. 1986 онд хараагүй иргэдэд зориулсан анхны 48 айлын орон сууц байгуулж байсан бол үүнээс 31 жилийн дараа дахин орон сууцны бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ юм.

Ч.Ариунболд