УИХ-ын Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны Намрын ээлжит чуулган ирэх 10 дугаар сарын 2-нд нээлтээ хийнэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын намрын ээлжит чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг ч энэ жил ням гарагт таарч байгаа юм. Тиймээс Намрын чуулганыг 2-нд нээхээр болсон байна.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Мөн Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Учир нь 10 дугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотгол, Монгол Улсын 2018 оны Төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барих хуулийн хугацаатай юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал