Ажил хайгч иргэдийг мэргэшүүлэх сургалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний найман сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч 389 иргэн байгааг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээлэв.
Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст өнөөдрийн байдлаар долоон аж ахуй нэгжийн 25 ажлын байрны захиалга ирээд байна.
Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Буянхишиг: "Бүртгэлгүй ажилгүй иргэд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж ажилд зуучлуулах боломжтой. Үүнээс гадна зарлагдсан ажлын байранд ажил хайгч иргэд тэнцэхгүй тохиолдол их гарч байгаа учир бүртгүүлсэн иргэдийг давхар мэргэшүүлэх сургалтад хамруулна" гэлээ.
Дашрамд дурдахад, энэ жил аймгийн хэмжээнд түр ажлын байранд 9399 иргэн ажилд зуучлагдсан бол шинээр 802 ажлын байр бий болжээ. Үүнээс хөдөлмөр зуучлахлаар 604 иргэн ажилд орсон байна.

Т.Есүхэйтөмөр