Ургац хураалт 24 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил Төв аймаг 34 мянга 541 га талбайгаас ургац хураан авахаас өнөөдрийн байдлаар найман мянга 300 га талбайгаас хурааж авч, 24 хувьтай явагдаж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн хавар 79 мянга 758 га талбайд тариалалт хийгдсэн ч энэ жил 39 мянга 447 га талбайд ганд нэрвэгдэж ургац алдаад байна. Үүнээс энэ жил 34 мянга 541 га талбайд ургац хураана. Үлдсэн ургацыг цаг алдагдалгүй хурааж авах тал дээр анхаарч байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ.
Мөн өнгөрсөн хавар зургаан мянга 892.5 га талбайд төмс тариалсан ч зуншлага тааруу байснаас гурван мянга 526.5 буюу нийт тариалсан төмсний 51 хувийг бүрэн алдаад байна. Одоогоор төмс хураалт 10 хувьтай явагдаж байна.
Аймгийн “Ургацын штаб”-ийн өчигдрийн хурлаар ургац хураалтад хүн хүч нэмэгдүүлж, дахин ажлын хэсэг нэмж гаргахыг аймгийн Засаг дарга үүрэг болгов.

Т.Есүхэйтөмөр