Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дундах 13 дахь удаагийн "Хөл бөмбөгийн тэмцээн" өчигдөр Зуунмод суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд есөн байгууллагын нийт 120 гаруй төрийн албан хаагч оролцов.
Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, алжаал тайлах зорилгоор 13 дах жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Багануур, Хэнтий аймгийн албан хаагчид ирж оролцлоо. Ажлаас гадуурх албан хаагчдын чадварыг нээн харуулахад энэ жилийн онцлог оршиж байна гэдгийг аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Лхагвасүрэн хэллээ.
Хөл бөмбөгийн тэмцээнд Хорих 415-аар ангийн хошууч Б.Амгаланбаатар даргатай багт тамирчид тэргүүлсэн бол хурандаа Ц.Алтантулга даргатай Төв аймгийн баг тамирчид удаалав. Харин хурандаа н.Очгэрэл даргатай Хууль сахиулахын их сургуулийн баг тамирчид гуравдугаар байранд орж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Т.Есүхэйтөмөр