3500 сурагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хүүхэд, өсвөр үеийнхнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг өнөөдрөөс эхлэв. Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Зуунмод сумын нийт 3500 гаруй сурагч хамрагдана.
Үзлэгийг аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн 400 гаруй сурагчийг өнөөдөр хамрууллаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Хүүхэд багачуудын эрүүл мэндэд эртнээс анхаарснаар ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд үзлэгээр эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай хүүхэд байвал аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран эмчилгээнд хамруулна. 10 төрлийн үзлэгт орсон сурагчдыг эрүүл мэндийн мэдээлэл, сургалтад давхар хамруулж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Гүрбазар хэлэв.

Т.Есүхэйтөмөр