Японд төгсөгчдийн “ЖУГАМО Явган аялал-2017” боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсад их, дээд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг болон Монгол Улсад оршин суугаа Япон иргэдийн “Нихонжинкай” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЖУГАМО Явган аялал” энэ сарын 16-нд болж өнгөрлөө.
Тус арга хэмжээ нь 2004 оноос эхлэн тасралтгүй явж ирсэн бөгөөд энэ жилийн явган аялал нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Явган аялал Улаанбаатар хотоос Тэрэлж-Аръяабалын сүм гэсэн маршрутаар болов.
Уг аялалд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такаока Масато, Монгол Улсад оршин суугаа Япон иргэдийн нийгэмлэгийн гишүүд болон төгсөгчдийн төлөөлөл зэрэг олон хүн оролцсон байна.
“ЖУГАМО” нийгэмлэг нь үйл ажиллагаагаараа дамжуулан Япон Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ирснийг арга хэмжээнд оролцогчид онцолж байв.

Б.Туул