Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-19 15:17:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 399,337 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 5  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “УБ-БҮК" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар өссөн бол "Гермес центр” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.13 хувиар унажээ. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1370 ширхэг үнэт цаас 133 сая 770 340 төгрөгөөр арилжаалсан байна.
Эл өдөр "MSE ALL" индекс 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор мөрдөж эхэлснээс хойш түүхэн дээд хэмжээндээ хүрч, 1070.24 нэгж болж өмнөх өдрөөс 1.91 хувь өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 90 тэрбум 131 сая 555 878 төгрөгт хүрлээ. 
 Б.Заяа
相关新闻