Агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөлтийн хоёрдугаар үе шатны төлөвлөгөөг хэлэлцэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд чиглэжээ.
Нэгдүгээр үе шат нь 2016 онд дууссан байна. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн УЦУОШГ-аас гаргаж буй мэдээллээр сүүлийн арван жил агаарын бохирдол ихэссэн төлөвтэй гарчээ. Агаар бохирдуулагч гол эх үүсвэрт гэр хорооллын утаа, авто машин, дулааны станц, цагаан тоос, хөрсний элэгдэл гэсэн дүгнэлт гарчээ. Иймд хүний хүчин зүйлсээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлага байгааг онцоллоо.
Хэлэлцүүлэгт урилгаар ирсэн Монгол Улсын Зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Ёндонжамц
гэр, байшингийн халаалтыг шинэ технологи ашиглан иж бүрнээр шийдэх аргыг танилцууллаа. Тухайлбал, иргэд гар утсандаа тусгай программ суулган гэр болон байшингийнхаа дулаан алдалтыг оношилохоос гадна цахилгаан халаагуурын системийг удирдан өөрийн сууцаа халаах бүрэн боломжтой гэнэ. Гэртээ харихаас 30 минутын өмнө гар утсандаа суулгасан программаар халаагуураа асааж температураа тохируулах ухаалаг шийдлийг нийслэлд хэдийн ашиглаж байгааг дурьдсан юм. Түүнчлэн нүүрс цэвэршүүлэгч “Clen Coal” уусмал, шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэвтрүүлэх талаар холбогдох байгууллагуудаас танилцуулга хийлээ.

Б.Оюун-Эрдэнэ