Булган аймагт 16,2 мянган тонн хадлан бэлтгээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 16.2 мянган тонн өвс бэлтгээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг мэдээллээ.
Малын хүчит тэжээл 11.7 мянган тонн шаардлагатайгаас 10 шахам хувийг буюу ногоон тэжээл 255, үйлдвэрийн тэжээл 705, гар тэжээл 138 тонныг бэлтгэсэн байна. Тэшиг, Сэлэнгэ, Хангал суманд 2000-5520 тонн өвс бэлтгэжээ.
Тус аймгийн хувьд энэ жил газрын гарц тааруу байснаас аймгийн хэмжээнд шаардлагатай 88.5 мянган тонн хадлангийн 30.0 орчим мянган тонныг нь өөрийн аймгийн нутгаас хадаж, бусдыг нь өөр аймгийн нутагт бэлтгэх болон худалдан авч хэрэгцээгээ хангахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
М.Батжаргал