Танин мэдэхүйн аялалд 115 хүүхэд хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын Зуунмод салбарын хүсэлтээр аймгийн Музей хамтран Борнуур сумын “Аглаг бүтээлийн сүм”, Баянчандмань сумын “Амьтны хүрээлэн” рүү танин мэдэхүйн аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгууллаа.
Тус аяллаар хүүхдүүд маань хоорондоо танилцаж, эх нутгийнхаа байгалийн сайхан хийгээд түүх соёлын талаар мэдээлэл авч, нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас ивээн тэтгэсэн аялалд нийт 115 хүүхэд хамрагдав. “Хүүхдийн сайн сайхны төлөө дараа дараагийн олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ажиллана” гэж Төв аймгийн музейн тайлбарлагч С.Ариунзул онцолсон юм.