Үзвэр бүрийн өмнө эрүүл мэндийн зөвлөгөө хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-18 12:41:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театрын удирдлагууд хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.
Тодруулбал, Хөгжимт драмын театрт үзвэр эхлэхийн өмнө 15-20 минутын хугацаанд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байхаар болжээ. Ард иргэдийг эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэлтэй, зөв төлөвшилтэй байлгах үүднээс мэдээлэл, сурталчилгааг тус байгууллагаас сайтар зохион байгуулж байгаагийн нэг ажил нь энэ юм. Өмнөх сард хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд суудлын ард байршуулсан хуудсаар мэдээлэл өгөх ажлыг нэвтрүүлсэн.

Энэ удаа тоглолт, кино үзэхээр театрыг зорьж буй үзэгчид өөрсдийн эрүүл мэндийг сахин хамгаалах талаар тодорхой мэдлэгийг эзэмшээд гарах боломжтой болох юм.
Б.Батчимэг
相关新闻