MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд айл өрхүүдийн мэдээллийг 70151212 утсаар тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-14 14:09:47

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын баг байгуулж,  сургалт хийн бэлтгэл ажлыг хангаж байна.


Тооллогыг Өвөрхангай аймагт зохион байгуулахдаа гэрээт операторуудаас 70151212 дугаараар Арвайхээр сумын айл өрх рүү залгаж, мэдээллийг тодруулах бол бусад сумдыг багийн Засаг дарга нар хариуцан ажиллах юм. Тиймээс 10 дугаар сарын 15-17-ныг хүртэлх өдрүүдэд утсаа нээлттэй байлгаж, залгасан дугаар руу аль болох холбогдож, өрхийн мэдээллээ үнэн зөв өгөхийг аймгийн Статистикийн хэлтсээс иргэдэд хандан уриалж байна. Хэрэв утсаар холбогдох боломжгүй байвал тухайн айлд биечлэн очих ажлыг ирэх сард зохион байгуулах аж.


Статистикийн тухай хуулийн дагуу улсын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогыг 10 жилд нэг, завсрын тооллогыг таван жилд нэг удаа явуулдаг бөгөөд төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн бүртгэлийг нэгтгэх, шинэчлэх зорилготой.

Тооллогыг 10 дугаар сарын 15-наас эхлэн орон даяар өрнүүлнэ.

相关新闻