Монгол Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хүмүүн цогцолбор дунд сургуулийн есдүгээр ангийн 180 гаруй сурагч Монгол Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө.
Халхын голын дайны ялалтын 78 жил, Монгол Улсын баатар Д.Самдангийн мэндэлсний 101 жилийн ойг тохиолдуулан “Хүмүүн” цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны Заах аргын нэгдлээс санаачлан хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр цэрэг, эх орны сэдэвтэй дууг оролцсон анги тус бүр дуулж эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ.
Эх оронч үзлийг хүүхдүүдэд багаас нь эзэмшүүлж, түүх, соёлоороо бахархах, түүний ач холбогдлыг таниулах чухал юм. Тиймээс энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг Хүмүүн цогцолбор дунд сургуулийн багш Б.Шинэзул хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр