Соёл, урлагийн ажилтнууд цалин нэмэгдүүлэхээр тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-17 16:28:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Соёл урлагийн ажилтнуудын цалин бага, нэг суманд таван хүний орон тоотой ажилладаг. Бид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ болгож ирлээ. Удахгүй бид цалин нэмэгдүүлэхээр бэлдэж байна" гэдгийг 27 сумаас ирсэн соёл, урлагийн ажилтнууд хэлэв.

Соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг манай улс 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ аймгийн соёл, урлагийн ажилтнууд “Соёл урлагийн ажилтны баяр”-ын  21 дэх жилдээ “Монгол туургатан” театрт тэмдэглэн өнгөрүүлэв.

Урлаг, соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг тасралтгүй өргөн барихын төлөө хөдөлмөрлөж байдаг уран бүтээлчид, урлаг соёлын ажилтнууд баярын өдрөөрөө тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Баярын хурлын үеэр  шилдэг уран бүтээлчид болон соёл урлагийн 100 гаруй ажилтнуудыг шагнаж урамшуулав. Бүрэн сумын номын санч н.Янжмаа  монгол туургатан театрын дуучин Б.Дашпүрэв соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав. Яамны хүндэт жуух бичгээр жүжигчин Д.Цэрэнчимэд шагнуулав.

Сонирхуулахад, Төв аймгийн “Монгол туургатан теар”-ын  драм ангийн 70 гаруй уран бүтээлч, жүжигчид шинэ жүжгийн бэлтгэл ажилд орсон бөгөөд энэ сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна.
 
Т.Есүхэйтөмөр

相关新闻