Чөлөөт цагаа өнгөрүүлэх 14 талбай байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-16 22:10:49
oyuka_hu@yahoo.com
Орхон\МОНЦАМЭ\. Энэ жил Орхон аймагт Орон нутгийн төсвийн 140, Сум хөгжүүлэх сангийн  356.9 сая төгрөгөөр чөлөөт цагийн 14 талбай байгуулахаар төлөвлөжээ.

Үүнээс “Сум хөгжүүлэх сан”-аар найман талбай тохижуулж ашиглалтад хүлээн аваад байна. Үүнд Оюут багийн байрны гадна талбай, Говил, Дэнж багийн сургуулийн биеийн тамирын талбай,  Баянцагаан, Цагаанчулуут, Булаг, Бүрэнбүст, Наран баг багтжээ.   Харин Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Зэст, Согоот, Уртбулаг баг болон  тав,  17 дугаар сургуулийн биеийн тамирын талбайг барьж  ашиглалтад оруулаад байна.
 Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻