Үр хөндөлтийг бууруулах сарын аян зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Үр хөндөлтийг бууруулах аян”-ыг энэ сарын 15-аас зохион байгуулна.
“Үр хөндөлтийг бууруулах аян”-ны хүрээнд үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх зэрэг олон ажлууд зохион байгуулагдана гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
Тухайлбал энэ сарын 15-ны өдөр хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлэг дээр салбар бүрийн шат шатны төлөөллүүд оролцоно хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Р.Цолмон хэллээ.
Дашрам дурдахад, өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 25-ийг хүртэл “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо сэдэвт сарын аян”-ыг өрнөж байна. Аяны хүрээнд хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах,иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах мэдлэг олгох зэрэг тодорхой ажлууд зохион байгуулагдаж байна.

Т.Есүхэйтөмөр