Хөдөө аж ахуйн биржээр арилжсан ноолуурын 70 хувийг экспортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн бирж эхний 8 сарын байдлаар 88 удаагийн арилжаа хийж 340 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.
Тодруулбал тус бирж өдөрт дунджаар 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд 5110 тонн ноолуур, 80.1 тонн тэмээний ноос, 1350.1 тонн хонины ноос арилжсан дүн мэдээ байна. Ингэснээр Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Арилжааны нийт үнийн дүнгийн 86 хувийг зөвхөн ноолуур бүрдүүлсэн байна. Тухайлбал дөрөвдүгээр сард 1632.6 тонн ноолуур, тавдугаар сард 2044.3 тонн, зургадугаар сард 1285.3 тонн ноолуурыг биржээр арилжсан байна. Ноолуурын дундаж үнэ 78 мянга 300 төгрөгтэй тэнцсэн бөгөөд өнгөрсөн жилээс найман хувийн өсөлттэй гарчээ.
Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн биржээр арилжсан ноолуурын 70 хувийг экспортолжээ.

Б.Заяа